Company

Бидний Тухай

Энэтхэгийн нэр хүнд бүхий Технологийн Институтийг төгсөгч Дато Др. Лим Сиов Жин нь DXN-ийг анх үүсгэн байгуулжээ. Дато Др. Лим хүний биеийн эрүүл мэндэд мөөгний ашиг тусыг эрэлхийлж хайх замаар бизнесийн гараагаа эхэлсэн байна. DXN-ийг 1993 онд байгуулснаар түүний гүн гүнзгий сонирхол, нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үрээр хүний эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай Ургамлын хаан хэмээн олноо алдаршсан Ганодерма ба Лингжчийн ашгийг бүрэн ашиглаж чадсан байна.

DXN-ий бизнесийн үндсэн үүрэг нь тариалалт, хүнсний нэмэлт бүтээгдхүүний үйлдвэрлэлт, маркетингийн үйл ажиллагаанууд зэрэг орно. Малайз улсад төвтэй дэлхий дахинаа үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани нь Ганодермагийн бизнесээрээ алдартай юм. Энэхүү бүтээгдэхүүний жагсаалтанд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, ундаа, хувийн хэрэглээний цуврал, арьс арчилгаа, гоо сайхны, гэр ахуйн бараа, ус цэвэршүүлэх төхөөрөмж ордог. 1993 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш DXN компани “Нэг Луу, Нэг Дэлхий, Нэг Зах Зээл, Нэг Оюун Ухаан” гэсэн уриан дор ажиллаж ирсэн. Бид энэхүү хүчирхэг уриан дор олон олон жилийн турш тасралтгүй хөгжсөөр ирсэн. 2003/09/30-ны өдөр DXN Холдинг Берхад нь Бурса Малайзийн хөрөнгийн биржийн жагсаалтанд бүртгэгдэж. DXN нь 2011/12/27-ны өдөр үүсгэн байгуулагчаас худалдан авах саналаас татгалзжээ.

DXN Холдинг Берхад бол DXN Группийн хөрөнгө оруулалт, менежментийн компани юм. DXN-ний чанарт өндөр ач холбогдол өгдөг нь эрүүл мэнд, бизнесийн олон олон байгууллагаас сайшаал талархлыг хүлээдэг. Бат бэх үндэс суурь, тасралтгүй хөгжлийн бодлогоороо дахин сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи гэх мэт бизнесийн бусад салбаруудад хурдацтайгаар салбарлан хөгжөөд байна. Сүлжээний маркетингийн тулгуур бизнест DXN-ийн үсрэнгүй глобал хөгжилт нь дэлхий дахин дахь олон тооны гишүүдийн өсөлт, гол үндсэн стратегийн байрлалуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхий дахин дахь 16.4 сая гаруй бүртгэлтэй дистрибютер / борлуулагчтайгаараа DXN компани өөрийн байр сууриа Ганодерма бүтээгдэхүүнд Дэлхийн лидер хэмээн бэхжүүлж байна.

Founder

Datuk Lim Siow Jin

Үүсгэн Байгуулагч

Энэтхэгийн нэр хүнд бүхий Технологийн Институтийг төгсөгч Дато Др. Лим Сиов Жин нь DXN-ийг анх үүсгэн байгуулжээ. Дато Др.Лим нь хүний эрүүл мэнд мөөг, түүний харилцан хамаарлыг гүн гүнзгий сонирхон үзсэн.

20 гаруй жилийн нөр их судалгаа, эрдэм шинжилгээний эрэл хайгуул эцэст Дато Др. Лим хүний эрүүл мэндэд үзүүлэх Ганодерма буюу Лингжчигийн ихээхэн хэмжээний үр ашиг, нөлөөг нээж чаджээ. Лингжчигийн ач холбогдол, эрүүл мэндийн ашиг тусыг ойлгосны үндсэн дээр эрүүл аж төрөх түүний хүсэл тэмүүлэл, сэтгэл нэгт анд нөхөд, хамтран ажиллагчдын дунд гайхамшигт ургамлын талаарх мэдлэг туршлагаа Дато Др. Лим харамгүй хуваалцаж эхэлсэн.

Дато Др. Лим үүгээр зогссонгүй. Тэрээр энэ гайхамшигт ургамлын ач тусыг мэдэх, ашиглахын тулд илүү олон хүмүүст туслах компанийг байгуулах хэрэгтэй болохыг тэр ойлгосон. 1993 онд тэр DXN компанийг Кеда, Малайзад байгуулах үед Дато Лимийн мөрөөдөл биелэлээ олсон юм.

  • 2001
    • Малайзийн Кедах Султанаас БКМ шагнал
  • 2002
    • Нэгдмэл бүхэл эрүүл энх байдал, эмчилгээний замаар дэлхийн амар амгалан, нөхөрлөлд тууштай хийсэн хөдөлмөр, бие бялдарын болон оюун санааны эрүүл саруул, хүчирхэг, хөгжилтэй нийгмийг хөгжүүлэхэд хийсэн зүтгэлийг үнэлж Дэлхийн Энх тайвны Сургагч нарын Олон Улсын Нийгэмлэгээс Миллением Шагнал
    • Түүний үлгэр жишээ хүмүүнлэгийн үйлс, эцэж цуцашгүй энх тайвны үйл ажиллагаа, 1953 оны Нобелийн Энх тайвны шагналт Алберт Швейцерийн оюун санаанд алсын хараатай гүн энэрэнгүй сэтгэлийг үнэлж Эерэг Амьдрал Сангаас Алберт Швейцерийн Шагнал
    • Малайзийн Янг Дипертуа Негери Мелакагийн DSM Шагнал
    • Алтернатив Анагаах Ухааны Судалгаа Шинжилгээний Институтээс /Канад/ Шинэ Мянганы Шагналт эмч
    • Ахлах Профессороор албан ёсоор томилсон Гэрчилгээ/Байгалийн бүтээгдхүүнээр эмчлэх ба Ганотерапи/
      Алтернатив Анагаах Ухаанд зориулсан Олон Улсын Нээлттэй Их Сургууль
    • Дэлхийн Эрүүл Мэнд Нөхөрлөл, Хүрээлэн буй орчин, Энх Тайвны Сангийн Гэрчилгээ
      Дэлхийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, энх тайвны сан
  • 2005
    • оны Дэлхийн Эрүүл Мэнд, Хүрээлэн Буй Орчин, Энх Тайваны Сангаас – Малайзийн Кедахын Султаны Шагнал Дато Сетиа ДиРАжа Кедах Шагнал
    • Тереза Эхийн Олон Улсын Шагнал 2004
  • 2007
    • Дэлхийн Чанарын Менежментийн Алтан Цол Тэмдэг Швейцарийн Женев хот, ОФИСЕ-ийн Худалдааны Лидерүүдийн Клуб Тэргүүн
  • 2010
    • "Бизнесийн Манлайлагч 2010" 2-р уралдаанаас DXN-ий Гүйцэтгэх захирал Дато Др. Лим Сиов Жин Тэргүүлэх Бизнесийн Манлайлагч шагнал хүртсэн.
    • Дэлхийн энх тайван, эв найрамдал, хүлцэл тэвчээр, хүчирхийлэлийн аргаас зайлсхийсэн, Нэгдсэн Үндэсний Байгууллага болон түүний олон агентлагуудтай нэгдсэн олон улсын ойлголт, хамтын ажиллагааны үзэл баримтлал, зарчмуудыг дэмжин хөгжүүлэх, ухуулан таниулахад хийсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Даян Дэлхийн Энх Тайван, Эв Найрамдалын Иргэний Глобал Байгууллага болох Даян Дэлхийн Энх Тайвны Нийгэмлэгийн Хүндэт Зөвлөх
    • Хүмүүнлэгт хийсэн Үйлчилгээний Дээд Өндөр Чанарын Шагнал Нийгэмд хийсэн дээд зэргийн хувь нэмэрийг үнэлж Даян Дэлхийн Энх Тайвны Нийгэмлэгээс
    • Франц улсын Түлүз хотын Байгалийн Ухааны Олон Улсын Амьдрал Шинжлэх Ухааны Академиас Профессорын зэрэг Академийн Гишүүний зэрэг хүндэт цол шагнал
    • Брэнд Эрдэмтний Медаль
      Пакистаны Ерөнхий Сайд н. Юүсурф Раза Жилани Оны Шилдэг Брэнд Эрдэмтэн хэмээн Дато Пр. Лимийг Сиов Жинийг шагнажээ. / DXN Пакистан Каунтри Менежер Зариф Ахмед Дато Пр. Лим Сиов Жиний нэрийн өмнөөс шагналыг хүлээн авчээ/
  • 2012
    • Аюурведын олон улсын 6-р бага хурлын үеэр Эрүүл мэнд, сайн сайхан аж үйлдвэрийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн "Татагат Интернэшнл ОУБ-ын шагнал 2012".
  • 2019
    • Панглима Жаса Негара (PJN) шагнал нь Датук хэмээх цолыг агуулдаг Малайзын 16 дахь Ян ди-Пертуан Агонгын шагнал юм.
  • 2023
    • Tokoh Kebajikan Negara 2023 award at the Majlis Malam Simfoni Kasih 2023.

Үзэл Баримтлал

Нэг Луу

Бүхий л процесс болох тариалалт, боловсруулалт, маркетингийн үйл ажиллагааг тус Компани чанарын өндөр хяналтан дор дангаар гүйцэтгэдэг.


Нэг Дэлхий Нэг Зах Зээл

Дистрибютор бүр 1 удаагийн гишүүнчлэлээр дэлхий дахины бонусыг хүртэх боломжтой.

Нэг Оюун Ухаан

Компани болон дистрибюторууд 1 сэтгэлгээгээр DXN – ий бизнест анхаарлаа төвлөрүүлдэг.

Үндсэн Зарчим

Бага Үнэ, Өндөр чанар, Бага Сурталчилгаа, Өндөр Орлого

Бага үнээр, өндөр чанартай бүтээгдхүүн нийлүүлэх, бага сурталчилж, өндөр орлого бий болгох нь бидний баримталдаг шууд худалдааны зарчим юм. Энэ систем нь ямар ч хүнд эрх тэгш нэвтрэх боломж юм. Манай үйлдвэрлэлийн чөлөөт систем нь хүн бүрт санхүүгийн бие даасан томоохон тусгаар тогтнолд хүргэх хувийн ололт амжилтанд хүрэх боломжийг нээж өгдөг. Хамгийн чухал нь олон олон хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэх замаар эрүүл мэндээ сайжруулж манай бүтээгдэхүүний ашиг тусыг хүртэж эхлээд байна. Бидний баримтлах зарчим бол сүлжээний маркетингийн үйлдвэрлэлд бий болгосон бидний амжилтанд тулгуурладаг.

DXN Лого

Корпорацийн Таних Тэмдэг

УЛААН

УЛААН өнгө нь компаний өсөн дэвжих тэмцлийн оюун санааг билэгдэн галыг илэрхийлнэ.

Дугариг зууван улаан нь DXN-ийн алсын харааг биелүүлэх цөхрөлтгүй шаргуу байдал, нэг зорилгот, тэсвэр хатуужилыг төлөөлөх мандаж буй нарыг билэгдэнэ.

НОГООН

НОГООН өнгө нь динамик хөгжил, манай зах зээлийн хөгжилтийг билэгдэх модыг төлөөлдөг.

Ногоон мөчрүүд нь хөгжлийн төлөөх компаний хүчирхэг үүрэг даалгавар, эрүүл мэндэд суурилсан үйлдвэрлэлд анхаарал тавих замаар өндөр чанарыг бий болгох няцалтгүй хүчин чармайлтыг харуулах Ганодермаг билэгддэг.

ЦЭНХЭР

ЦЭНХЭР өнгө нь бүх хүчирхэг хөгжлийг бий болгох үндэс суурийг тавьх компанийг билэгдэн усыг төлөөлүүлсэн.

Цэнхэр хөндлөн шугам нь бизнес хөгжлийн хөдөлгөх хүчний эх үүсвэр болсон компанийг билэгдэв.

DXN Ганодерма

  • Элэгний Гано
    Зүрхний Гано
    Кимшен Гано
    Оюуны Гано
    Пикок Гано
    Руяи Гано
  • Мичелиумын өсөлт (1 долоо хоног)
    Ганодерма мөөг Бугын эврийн өсөлт (1 сар)
    Завсрын өсөлтийн үе шат (2 сар)
    Сайжруулсан шат (3 Сар)
  • Органик мэдээг ашигласан материал.
    Органик материалаар поли-уутыг дүүргэнэ. Дараа нь поли-уутыг хуванцар тагаар таглана.
    Зориулалтын машинаар савлагдсан хөрснүүд ариутгагдана.
    Өндөр технологийн ариутгах машин.
    Поли уут нь химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах зөв шийдэл юм.
    Шинэ, тэжээллэг Ганодермагын ургац хураах.
  • Автомат машинаар капсулыг үйлдвэрлэх.
    Капсул өнгөлгөөний үйл явц нь түүний цэвэр байдлыг хангана.
    Капсулыг саванд хийнэ.
    Савны тагнуудыг битүүмжлэх.
    Бүтээгдэхүүнийг баталгаажуулахын тулд дангаар нь таниулах зорилгоор лого шошготой байна.
    Бүтээгдэхүүн тус бүр дээр үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг заасан байгаа.
    Бүтээгдэхүүнийг түгээхэд бэлэн боллоо.